МУ-ын заан Д.Хишигдорж: Би ширвэж давуулж гуяддаг
А.Тэлмэн
Хөл авах, суйлах, хонгодох, давуулж гуядах, гар ачих мэхийг голдуу хийдэг байлаа. Гарыг нь татаж хонгодох, хав золгооноос давуулж гуядах мэхийг хожим барилдааны явцдаа сурсан юм. Эхэндээ цэрвүүгээс суйлах, эгэм тахимыг сайн хийдэг байсан. Тэгэхээр миний унаган мэх болж таарах байх. Бидний үед чинь чөлөөт бөхөөр давхар барилддаг байлаа шүү дээ. Үргэлж чөлөөтийн бэлтгэл хийдэг учраас далбаа шуудаг өмсдөггүй, наадмын бэлтгэлд гарахдаа л далбаа шуудгаа өмсөнө. Чөлөөт бөхийн бэлтгэлийн засвар чөлөөтөөр, хагас, бүтэн сайн өдөр үндэсний бөхөөрөө барилдана. Зодог шуудаггүй учраас хав золгооны барьцнаас бэлтгэл сургуулилт хийх нь ч бага байсан. Энэ нь бидний үеийнхнийг цэрвүү барьцнаас барилдах болсонд нөлөөлсөн байх гэж боддог. Ер нь хүн бэлтгэл сургуулилт, барилдаан дээр л мэх хийж сурдаг. Ингэхдээ заавал заасан хүнийхээ биш, өөртөө таарсан аятай, эвтэй хувилбараар хийж сурдаг юмуу гэж боддог доо. Тэгж л дархан мэхтэй болж байгаа юм даа. Тухайлбал, давуулж гуядах мэхийг хийдэг их олон бөх байдаг ч бүгд л өөр өөрийн арга барилаараа эзэмшсэн байдаг. М.Мөнгөн гуай давуулж гуядах мэхийг их өвөрмөц хийнэ, О.Одгэрэл заан ч бас өөрийн арга барилтай. Миний хувьд тэднээс бас ялгаатай хийдэг юм. М.Мөгнөн арслан намайг бодвол арай намхан учраас хүнийг доогуур, таазаараа эргүүлж шиддэг. Миний хувьд бол ширвэж гуядах жишээтэй. Ийнхүү ялгаа бий л дээ.
Хав золгооноос давуулж гуядана. Харин эгэм тахим, дугтрах, суйлахыг цэрвүү барьцнаас хийнэ. Бидний үед хав золгохоос илүү сэрвүүгээс барилдаж, уран гоё барилдаан гаргаж хаялцдаг байсан. Одооны бөхчүүд бараг л зүгээр зогсож байгаад яаж ийгээд арван минут болгочихоод золгодог болчихож. Ямар мэх хийх нь тухайн хүний онцлогоос шалтгаалдаг. Тухайлбал, өндөр нам, бяртай бяр муутай гэдгээсээ хамаараад өөртөө илүү зохицсон мэхийг хийдэг. Бяртай хүн бяр шаардсан мэх хийдэг бол, бяр муутай нь учраа бөхөө аргалчих, хүчийг нь дагуулах ч юмуу, арга заль хэрэглэж өөрөөсөө арал чяцтай бөхийг хаях жишээтэй. Ер нь ямар ч бөх гараад дархан мэхээ шууд хийчихдэггүй. Заавал олон барьц, хувилбар дээрээс дамжиж хийдэг. Жишээлбэл, дархан мэхтэй хүнийг ийм мэхтэй шүү гэж мэдсээр байж л хийлгэдэг байхгүй юу. Тэр нь ямар нэгэн хувилбараар мэхээ даацтай хийж чадаж байгаа, өөрийн болгосон байгаагийнх. Би энэ мэхээрээ хаяна гэсэн зорилготой хийхгүй бол, энийг хйивэл яах бол, гээд эргэлзээд байвал мэх бүрэн гүйцэд хийгддэгүй.
28 настайдаа заан цол хүртсэн тэрээр зүүн талаараа барилддаг бөгөөд өөрийн тал таардаг бөхийг зүүн гараар баруун сэнжигнээс барингуут баруун гараар зүүн хөлөнд тахимдан хөөх, зүүн шуудагнаас давуулж гуядах, халз хутгах мэхийг дархан хийдэг. Хэдийгээр өдгөө торгон ногоон дэвжээнээ зодоглохгүй байгаа ч нутгийн залуу бөхчүүддээ өөрийн мэхээ өвлүүлж, Архангайнхаа “Бөх билигт” галыг ахалдаг.
Үндэсний бөхөөр “Хүч” нийгэмлэгийн Дүвчин заан бидэнд их юм заадаг байлаа. Лхагва-Очир начин, Дашжамц, Бат-Эрдэнэ аварга бид нэг үеийн улсууд, хамтдаа бэлтгэл хийж, харилцан бие биенээсээ их юм сурч байлаа. Нэг нутгийнхан нэг мэхийг хийнэ гэж байхгүй л дээ. Хүн хүний онцлогоос л болно. Архангайн Батцэнгэлийнхэн гэхээр бүгд нэг мэх хийдэг юм биш. Өөр өөрийн, тус тусын бие хаа, арга барилдаа тохирсон мэхнүүдийг л хийнэ шүү дээ. Гэхдээ нутаг орныхоо цолтой, том бөхчүүдээ дуурайж дэлэх, мэхийг нь дагаж хийх юм байсан. Ер нь залуу бөхчүүд нутгийн ах нараа дуурайж бөх болдог, арга барилыг нь дуурайх юм байлгүй яахав. Нутгийн ах нарын мэх, арга барил нь нөлөөлнө л дөө. Одоо ч би нутгийн дүү нартаа өөрийн чадах мэдэх юмаа заагаад явж байна. Өөрийн арга барилаа заахаас гадна нутгийнхаа улсын цолтой бөхчүүлийнхээ арга техникийг харуулж, зааж зөвлөдөг. Нэг ёсны амьд үзүүлэн болгож байгаа юм.
Арслан М.Мөнгөн: Цэрвүүгээс тахимдан дайрах мэхэнд нь тогтох аргагүй
Түүний талаар М.Мөнгөн арслан ийн бичсэн байдаг. Хишигдоржийг анх цэргийн албанд татагдан ирээд “Хүч” нийгэмлэгт байхад нь хоёрын даваанд таарч, зүүн хөлийг нь авах гээд суганд нь тумбарайдуулан даруулаад, мултран гарч байж билээ. Ер нь зүүн хөл рүүгээ орсон бөхийг Түвдэн аварга шиг мухлайдан дараад хэвтүүлчихдэг ийм л хүчтэй заан. Заан зүүн, би баруун талтай учраас барилдаан таарахгүй их хэцүү. Хүнд жинтэй болохоор цэрвүүгээс тахимдан дайрах мэхэнд нь хүн тогтохын аргагүй. Уг нь миний дэвтэрт Б.Бат-Эрдэнэ аваргатай цуг гарч ирэх бөх гэж тэмдэглэгдсэн байдаг юм. Даанч бэлтгэл сургуулилтаа сайн хийгээгүй болов уу гэж бодогддог.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна