Л.Мишигдоной Мэргэн 1948 оны наадмын харваанд хоёронтоо түрүүлжээ
Батсайхан
Энэ оноос эхлэн сум орон нутгийн ардууд наадам хийж бөх барилдуулах, морь уралдуулах болсон гэдэг. АХ-ын 27 жилийн ойн улсын баяр наадамд 512 бөх зодоглосноос Ш.Батсуурь арслан хоёр дахь удаа түрүүлэн “Улсын идэр залуу аварга”, найм давж мөн хоёр дахиа үзүүрлэсэн Г.Цоодол заан “Улам нэмэх идэр залуу арслан” цол хүртжээ.
Хурдан морины уралдааны азарганд О.Санжаасүрэн /Төв.Баянцагаан/-гийн цавьдар, их насанд А.Гомбо /Төв.Бор-Өндөр/-ын хүрэн, соёолонд Гаанжуур /Төв.Баянцагаан/-ын хар, хязааланд Жамсран /Төв.Баянцагаан/-гийн хул, шүдлэнд Санжаа /Хэнтий.Галшар/-гийн хул хонгор, дааганд Нямсүрэн /Төл.Баянцагаан/-гийн зээрд түрүүлжээ.
Үндэсний сурын харваа:
1. Л.Мишигдоной /Төв.Лүн/-19
2. Г.Дэмчиг /Дорнод.Халх гол/-17
3. Б.Дамдин /Сэлэнгэ.Дулаанхан/-16
4. Ш.Ишчогдов /Төв.Дэлгэрхаан/
5. ..........
1948 онд буюу АХ-ын 27 жилийн ойн улсын их баяр наадмын харваанд Төв аймгийн Лүн сумын уугуул Л.Мишигдоной хоёр дахь удаагаа түрүүлж одоогийнхоор Хошой мэргэн цолны болзол хангасан байдаг. Тэрбээр гурван жилийн өмнө 1945 онд түрүүлэхдээ 15 оносон бол энэ удаа 19 оножээ.
Улсын мэргэн Мишигдоной нь улсын наадмын харваанд хоёронтоо түрүүлж, гурвантаа айрагдсан нь бий. Сийрүүлбээс,
1951 оны наадмаар 15 онож тавдугаар байр
1952 1953 оны наадмаар тус тус дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
Мишигдоной мэргэн өөрөө сур харваад зогсохгүй шинэ залуу харваачдыг төрүүлэх, сурын спортыг олон нийтэд таниулах, үүх түүхийг нь судалж сурвалжлахыг эрхэмд үзэж байсныг АХ-ын 30 жилийн ойгоор буюу 1951 онд хэвлүүлэн түгээсэн “Монголын сур харвалтын тухай” ном тэргүүтэн нь гэрчилдэг. Энэхүү товхимол нь манай улсын хувьд сур харвалтын тухай өгүүлсэн анхны гарын авлага болсон гэж үзэх үндэстэй юм. Учир нь Манж автономитын үед гаргасан сур харвалтын дүрэм, сурын тухай хууль зүйлийн бичигт дурдсан зарлиг сэлтээс өөрөөр гарын авлага болохуйц товхимол байгаагүй болой.
Хошой мэргэн маань 1960-аад оны эхээр өгүүлсэн нэгэн яриандаа:
-Феодалын засгийн үед эрийн цээнд хүрмэгц зодог шуудаг өмсгөн бөхийн аманд гаргах, нум сум өгч сур харвуулах нь албан журмын хэрэг байсан. би 18 наснаас сур харвасан. Ардын засгийн үед улсын их баяр наадмын сурын тэмцээнд бараг жил бүр оролцон таван удаа түрүү байр эзэлсэн. Энх-Амгалан хааны үед тогтоосон журмын дагуу харваач 12 хүн нэг баг болж 45 алд зайд харвадаг байх үеэс Арван засгийн наадам, Хэнтийн цайлгын сурын харвалтанд ч оролцож явлаа... гэсэн нь бий. Үнэхээр ч тэрбээр насан туршаа сур харвасан бөгөөд 76 насны босго алхчихаад ахуйдаа ч сум тоолон онож хурсан олны талархлыг хүлээж байсан талаар нэг бус удаа дурдагдан тэмдэглэгдсэн байдаг билээ.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна